Нас ахихын хэрээр бие махбодь хөгширдөг. Гэхдээ эд, эрхтэнүүдийн хөгшрөх явц харилцан адилгүй, эрэмбээр явдаг гэж Америкийн хэсэг эмч, эрдэмтэн мэдээлжээ. Он цагийн аясаар эзэнтэйгээ “элэгддэг” эд эрхтэнүүдийн хөгшрөх явц мөн л тодорхой цаг, үетэй байдаг аж. Хамгийн эрт хөгширч эхэлдэг эрхтэн нь тархи бол элэг үргэлж өөрийгөө залуужуулж, төлжиж байдаг учир нь уургийнх нь молекул бүтэцтэй нь холбоотой гэж тэд тайлбарласан байна. Тархи эрт хөгширдөг учир нь мэдрэлийн эс, ширхгүүд эргэн төлждөггүй, сэргэх чадвар нь маш удаан байдаг гэж Америкийн Салка институтийн доктор М.Хетцер мэдээлжээ.