Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын “Боинг” онгоцтой холбоотой “хэргийг” мөрдөн шалгасан ажлын үр дүнгийн талаарх тайланг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шилжүүлжээ. Уг илтгэлийг нийтлэгдсэний дараа долоо хоноод Аюулгүйн зөвлөл уулзалт зохион байгуулах бололтой байна.Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр бол онгоцны ослыг мөрдөн шалгах Австрали, Бельги, Малайз, Нидерланд, Украин улсуудын хамтарсан бүлэг буруутныг олж, цээрлүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа цаашид уялдуулахаар тохиролцсон аж. Олон улсын хараат бус мөрдөн шалгалтын үр дүнг энэ сарын 15-нд танилцуулна гэж Голландын тал мэдэгдсэн аж.