Алан хядагч “Аль-Кайда” байгууллагад материаллаг дэмжлэг үзүүлж байсан гэж үзэж Саудын Арабын эрх баригчдаас нөхөн төлбөр авахыг шаардсан 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанд өртөж амиа алдагсдын төрөл, төрөгсдийн нэхэмжлэлийг Нью-Йоркийн Манхэттэн дүүргийн шүүх хүлээж авсангүй. Саудын Араб нь тусгаар тогтносон улс тул АНУ-ын хууль тогтоомжийг тэнд хэрэглэх боломжгүй гэж тойргийн шүүгч Жорж Дэниэлс мэдэгдсэн байна.2001 оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн гэмт хэрэгт 2974 хүний амь сүйдэж, Афган, Иракт НАТО байлдааны ажиллагаа явуулах эхлэлийг тавьсан юм. Тэгэхэд “Аль-Кайда”-гийн амиа золиослогчид зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоц барьцаалж хоёрыг нь ажил хэрэгч Нью-Йоркийн бэлгэ тэмдэг гэж үздэг Дэлхийн худалдааны төв рүү, бусад хоёрыг нь Пентагон болон Цагаан байшин руу явуулсны нэг нь л Пенсильвани муж улсын Шанксвилл хот орчимд сүйрч зорилгоо биелүүлж чадаагүй юм.