Вашингтон хоригоо сулруулахын тулд Кубын зүгээс хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын удирдагч Рауль Кастрод хэлжээ.Ялангуяа хүний эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авах нь чухал хэмээн сануулсан байна. Кубад тавьсан худалдааны хоригоо сулруулахад өөрийн бүрэн эрхийг ашиглахыг Обаматай хэлэлцээ хийхдээ Кастро сануулсныг Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес урьд нь мэдээлж байв. Түүний үзэж буйгаар бол хоригтой холбоотой АНУ-ын зүгээс хийсэн өөрчлөлт тун ч хязгаарлагдмал байгаа аж.Нью-Йоркот болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы явцад Обама, Кастро хоёрын хийсэн уулзалтыг 60 гаруй жилийн хугацаанд Америкийн нутаг дэвсгэр дээр АНУ, Кубын удирдагчдын хийж буй анхны яриа хөөрөө гэж Америкийн мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэж байгаа юм.