Серб улсын Ерөнхийлөгч Томислав Николич НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ дүрвэгчдийн асуудлаар олон улсын чуулга уулзалт хийхийг санал болгожээ. “Ойрхи Дорнодын дүрвэгчид өнөөдөр гол асуудал болж байна. Онц чухал энэ асуудлыг төр, нийгмийн нэрд гарсан зүтгэлтэн, эрдэмтэд оролцсон олон улсын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. Байдлыг бодитоор үнэлж, түүнд хариулт олж, шийдвэр гаргах хамгийн сайн арга энэ” гэж Николич тэмдэглэсэн байна. Дэлхий дахиныг хамарч буй орчин цагийн хүмүүнлэгийн хямралд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс зохих анхаарал тавихгүй байна гэж тэрбээр үзэж байлаа.