Өмнөд Хятадын Гуанси-Чуаны автономит тойрогт цуврал дэлбэрэлт болсноос амиа алдсан хүний тоо зургаа болжээ гэж есдүгээр сарын 30-нд мэдээлж байв. Яаралтай шуудангаар явуулсан илгээмжид хийсэн 15 төхөөрөмж дэлбэрсэн аж. Энэ илгээмжүүдийг худалдааны төв, шорон, суурингийн захиргаа, дэлгүүр, машины зогсоол, эмнэлэг, зах гэх мэт олон янзын газар хүргэсэн байна.Уг хэрэгт сэжиглэн цагдаа нар 33 настай нэг хүнийг баривчлаад байгаа аж. Дэлбэрэлтийн уршгаар долоон хүн амиа алдаж, 51 хүн шархадсан, хоёр хүн сураггүй болсон гэж Хятадын төв телевиз өчигдөр мэдээлсэн байна. Учирсан хохирлын тухайд зургаан давхар байшин эвдэрч гэмтсэн гэхээс өөр тодорхой мэдээлэл алга. Цагдаа хэргийг шалгаж, дэлбэрэлт болсон газар аврагчид ажиллаж, өртөөд амьд байгаа хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.