- Найрлагадаа GLP-1 хэмээх даавар агуулдаг, чихрийн шижингийн хоёр дахь хэлбэрийн үед хэрэглэдэг эм бэлдмэл архийг жигшихэд нөлөөлдөг болохыг Швейцарийн эрдэмтэд судалгааныхаа явцад тогтоосон байна.
- Францын эрдэмтэд үргүйдлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан зургаан эрэгтэйг судалгаанд хамрууж, эр бэлгийн эсийг нь гуурсанд “бойжуулах” туршилт хийхэд, амжилттай амьдарсан талаар мэдээлжээ.
- Америкийн судлаач Дэвид Грубер Номхон далайн Соломоны арлаас улаан, ногооноор гэрэлтдэг далайн яст мэлхий шинээр илрүүлэн, харьцангуй жижиг биетэй бисса хэмээх төрлийн яст мэлхийн нэгэн зүйл хэмээн шинжлэх ухаанд бүртгүүлжээ.
- Олон улсын сансрын станцад хүчилтөрөгч, түлш, хоол хүнс, тоног төхөөрөмж зэрэг ачаа хүргэсэн “Прогресс М-29М” хөлөг станцтай амжилттай залгагдсан талаар “Роскосмос” өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.
- ДЭМБ-ын шинжээчдийн мэдээлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын дунд эзлэх ахмад настны тоо хоёр тэрбум давах төлөв байгаа аж.
- Ирэх жил буюу хэдхэн сарын дараа гэхэд Японы зарим хотын гудамжаар жолоочгүй такси үйлчилгээнд гарах гэнэ.
- Үргэлж залуугаараа байх хүсэлдээ автан орос эрдэмтэн А.Брушков өөрийн биед Сибириэс илрүүлсэн “мөнх наст” эртний нэгэн нянгийн эсийг суулгажээ.