Парисын гудамж, талбайд тамхины иш хаясан хүн 68 еврогоор торгуулах боллоо. Тус хотын засаг захиргааны эл шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд мэргэжилтнүүдийн судалгаагаар Парисын хэмжээнд жил бүр 350 гаруй тонн тамхины ишний хаягдал гардаг байжээ.