2013 онд Мексикийн Тлальманалько хотын “Диваажин” хэмээх шөнийн цэнгээнт газраас өсвөр насны 13 хүүхэд хулгайлан, амийг нь хөнөөсөн гурван этгээдэд тус бүр 520 жил хорих ял ногдуулсан байна. Ингээд зогсохгүй тэдэнд 5.05 сая песо буюу барагцаалбал 297.000 ам.долларын торгууль ногдуулсан байна. Эл хэрэгт холбогдох бусад 20 хүний хэргийг шүүх хурал энэ сард эхэлнэ гэж Мексикийн хэвлэлүүдэд мэдээлжээ.