НАСА 2021 он гэхэд Сугар гариг руу сансрын төхөөрөмж илгээхээр зохион бүтээгчдийн дунд уралдаан зарласан байна. “Магеллан” төхөөрөмжийг 1990 онд тус гариг руу илгээснээс хойш 20 гаруй жил тасарсан төслийг үргэлжлүүлэх зорилготой эл уралдаанд сансрын техник сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд бүтээл нь шалгарвал 500 сая ам.доллар хүртэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг НАСА-гийн албан ёсны сайтаас авах гэнэ.