Кристофер Шон Харпер-Мерсер гэгч Ампкуагийн коллеж руу довтолсныхоо дараа амиа хорлосон байна. Үүнийг шинжилгээгээр тогтоожээ. Түүнийг хэргийн газар ирсэн хууль сахиулагчдын суманд өртсөн гэж урьд нь мэдээлж байсан аж. Энэ этгээд 14 галт зэвсэгтэй байсныхаа зургааг нь энэ хэргийг үйлдэх үедээ биедээ авч явж, бусдыг нь гэрт нь нэгжлэг хийхэд илрүүлсэн гэх мэдээ байгаа.
Ампкуа коллежид буун дуу гарсан нь энэ сарын 1-нд болсон үйл явдал юм. Харпер-Мерсерийн суманд найман оюутан, нэг багш өртөн амиа алдаж, есөн хүн шархаджээ. Хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд тэрбээр хүмүүсийг буудахын өмнө ямар шашин шүтдэгийг нь сонирхож байсан гэх сураг бий. Энэ хэргээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама санаа авч Зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж мэдэгджээ.