Өнгөрсөн бямба гаригт Бангладешт япон хүн амиа алдсаны хариуцлагыг хүлээхээ “Исламын улс” мэдэгдсэн байна. Тус бүлэглэлийн эсрэг эвсэлд нэгдсэн орнуудын иргэд лалын шашинтай орнуудад амар заяагаа үзэхгүй, энэ мэт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэж тэд амлажээ.Мягмар гаригт Италийн иргэн Чезаре Тавелиа Бангладешт бас амиа алдсан юм. Энэ хэргийг япон хүний амийг хороосонтой төстэй явдал гэж үзэж байгаа аж. “Хоши (япон хүн)-ийг баг өмссөн гурван хүн мотоцикльтой давхиж ирээд гар буугаар буудсан” гэж Бангладешийн Дотоод хэргийн яамны тэргүүн хэлсэн байна.