Гватемал улсад хөрсний гулгаа болсноос 131 хүн амиа алдаж, 300 орчим хүн сураггүй болжээ. Аврах ажлыг удирдаж буй Хулио Санчесийн ярьснаар бол Санта-Катарина-Пинула хотоос 74 мянган тонн хөрс шороо зайлуулсан аж. Шороон дороос амьд хүн гарч ирнэ гэх найдвар улам багассаар байгаа гэнэ. Хүчтэй бороо орсноос тус улсын зүүн өмнөд нутагт энэ сарын 1-ний шөнө хөрс гулгасан байна.