Ерөнхийлөгч Башар Асадын цэрэг давшилтад орж, Оросын нисэх хүчин цохилт өгч эхэлсэн зэргээс “Исламын улс”, “Жейш-аль Ярлук”, “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн 3000 гаруй дайчин амь зулбан Иордани руу зугтсан байна.Сирийн арми энэ сарын 4-нд Дамаскийн хаяа хот болон Деир-эз-Зор Хомс мужид алан хядагчдын байрлалд агаараас цохилт өгчээ. Лалын 160 дайчин алагдсан байна. Хомс мужийн Пальмирын дэргэд цэргийнхэн лалын дайчдын цуваанд хүнд их буугаар цохилт өгч “Исламын улс”-ын 17 хүнийг устгасан ажээ.