Ираны цөмийн хөтөлбөрийн тухай асуудлыг зохицуулах үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд үнэлгээ өгсөн илтгэлийг Ираны парламент (Межлис) өнгөрсөн ням гаригт хэлэлцээд дэмжжээ. Ингээд Ираны Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх ажилд орох эрхтэй болж буй юм байна. Парламентын баталсан дээрх төлөвлөгөөг Иран болон “Олон улсын зургаан зуучлагч” (НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн болон Герман)-ийн” хооронд долдугаар сарын 14-нд Вена хотноо тохиролцсон юм. Ираны цөмийн хөтөлбөр энхийн шинж чанартай хийгээд үүний хариуд Иранд тавьсан олон улсын болон нэг талын хоригийг цуцлахыг энэ гэрээ баталгаажуулж өгсөн. Уг гэрээ энэ сарын 18-наас хүчин төгөлдөр болох бөгөөд түүгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлж эхэлнэ. Энэ гэрээнд хэрхэн хандаж буйгаа Америкийн Конгресс бас илэрхийлэх учиртай.