Палестинийн дайчид пуужин харвасны хариуд Израилийн нисэх хүчин өчигдөр шөнө Гаазын зурвас руу довтолсон байна. Хохирлын талаар мэдээлэл алга.“Аравдугаар сарын 4-ний орой Гаазын зурвасаас харвасан пуужин Израилийн өмнөдөд дэлбэрэв. Хариуд нь Израилын агаарын цэргийн хүчин Гаазын зурвасын умард хэсэгт ХАМАС-ын дэд бүтцийн обьектод цохилт өглөө” гэж Израилын армийн хэвлэлийн албанаас мэдээллээ.Израилийн цэргийнхний үзэж буйгаар энэ он гарсаар палестинчууд 16 пуужин харваж, 2014 оны наймдугаар сараас мөрдөж буй эвлэрлийн гэрээг зөрчсөн аж. “Исламын улс”-ын алан хядагчдын дайнч үзэл суртлыг дэмждэг салафитын бүлэглэл эдгээр үйдлийн ихэнхийнх нь ард бий гэж үздэг. Гаазын нутаг дэвсгэрээс хийж буй түрэмгий үйлдлийн хариуцлагыг тэндхийн эрхийг барьж буй ХАМАС хөдөлгөөнд Израил тохдог аж.