“Мучжигэ” нэрт хар салхинд Хятадын Гуандун, Хайнань мужууд өртсөнөөс таван хүний амь үрэгдэж, 168 хүн хохирол хүлээж, 410 мянган айл цахилгаангүй, 480 мянган өрх усгүй болсон байна.Хэвлэлд мэдээлснээс үзвэл 16 загасчин сураггүй болсон гэнэ. Цаг уурчдын баримтаар бол Гуандун мужид зарим газар 240 мм тунадас унаж, салхины хурд секундэд 67 метр хүрсэн аж. Мөн Филиппинийн 70 гаруй загасчин хар салхины дараа сураг чимээгүй болсон гэсэн мэдээ байна. Ням гаригт Хятадад аюулын хэмжээг хамгийн дээд “улаан” түвшинд хүргэснээ зарлажээ.