Клон буюу хувилах аргаар гарган авсан амьтан үржих боломжтойг баталсан нэгэн үйл явдал Хятадад болжээ. Бээжингийн хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Ни Хеминий мэдээлснээр хувилсан Ню Ню үнээ анх удаа тугалсан нь шинжлэх ухаанд том нээлт болжээ. Ню Ню бол 2012 онд гарган авсан хоёр үхрийн нэг юм байна. Түүний “жинхэнэ дүр” буюу хувилахаас өмнөх үхэр нь махны чиглэлийнх байсан аж. Дашрамд, Хятадад бод малыг зөвхөн шинжлэх ухааны судалгааны зориулалтаар хувилахыг зөвшөөрдөг байна.