Аризон муж улсын Финиксээс Бостон, Массачусетс рүү явж байсан “American Airlines” компанийн онгоцны ахмадын бие муудаж, улмаар амьсгал хурааснаас Нью-Йорк муж улсын Сиракуз хотод яаралтай буухаас аргагүй болсон байна. Онгоцонд 147 зорчигч, багийн таван гишүүн явжээ. Ахмад ямар шалтгаанаар хэзээ амьсгал хураасан талаар мэдээлээгүй байна.