Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Боломж, сорилтын индэр COP17

Бразилийн Рио-де-Жанейро хотноо 1992 онд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн удирдагчид Уур амьсгалын өөрчлөлтийн, Биологийн олон янз байдлын, Цөлжилттэй тэмцэх тухай зэрэг байгаль орчны суурь гурван конвенцыг батлан тунхагласныг өдгөө бид “Риогийн тунхаг” хэмээн нэрлэдэг. Энэхүү гурвалын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц (UNCCD)-ын талуудын 17 дугаар бага хурал (COP17) жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсад анх удаа болох гэж байна.
2025-09-05

Улс даяараа цахилгаан, дулаангүй болох эрсдэл хаяанд ирэв үү

Өвөл өнөө, маргаашгүй “айлчлах” гэж байхад цахилгаан, дулааны станцууд, дамжуулах сүлжээнүүдэд байсхийгээд л гал гарч, энд тэндгүй дэлбэрэлт болж, үйл ажиллагаа нь доголддог болчихлоо. Эрт хүйтэрч, хахир хатуу өвөл болно хэмээн цаг уурын байгууллагуудаас сэрэмжлүүлсээр байтал манайхны бэлтгэл, үнэн төрх нэг иймэрхүү.
2025-09-05

Орон нутагт анги, танхим эзгүйрч, ахлах бүлэггүй сургуулиуд олширчээ

Хичээлийн шинэ жил эхлээд дөрөв хонолоо, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа жигдэрсэнгүй. Боловсролын сайд П.Наранбаярын “зуурсан жонхуу”-г хусаж цэвэрлэх гэж багш, хичээлийн эрхлэгч нар тамаа цайж байна. Сайд П.Наранбаяр “Энэ хичээлийн жилд таван сургуулийн хэдхэн хүүхдийг л гурван ээлжээр хичээллүүлнэ. 36 сургууль ийм байдлаар хичээлээ эхлүүлэх гэж байхад нь бид 27 барилга, байгууламж түрээсэлж, тав болтол нь цөөрүүлсэн” гэж “попорсон” ч бодит байдалд биеллээ олсонгүй. Улсын сургуулиудын анги дүүргэлт 70 гарчихлаа.
2025-09-04

Онцгой дэглэмээр шалтагласан онц “хортой” томилгоо

Нэгэн эдийн засагч “Монгол Улсын Засгийн газар “Мета” компанид онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөө томилох л дутуу байна” хэмээн өгүүлсэн нь хэтийдсэн гэхээсээ илүү үнэнд дөхөм ёжлол байв. Төр, хувийн хэвшил гэлтгүй бүхий л салбарын бизнес, компанийн дотоод хэрэгт хутгалдсаар эцэстээ дэлхийн тэргүүлэх технологийн группийн ажилд хүртэл хошуу дүрж, бүс нутгийн үйл ажиллагаа хариуцсан захирлыг нь халуулна гэж даналзахдаа тулсан монгол дарга нарын “бадрангуй”, аархуу үйлдэл түүнийг ийн хошигноход хүргэсэн болов уу.
2025-09-03

Оросын нөлөө буурч, Хятадынх тэлж буйг харуулав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 25 дахь хуралдаан наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд БНХАУ-ын Тяньжин хотод болов. Ийм дээд хэмжээний уулзалт Хятадад тав дахь удаагаа болсон нь энэ. Урьд нь Шанхай (2001, 2006 онд хоёр удаа), Бээжин (2012), Циндао (2018)-д болж байжээ. Оролцож буй төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн хувьд энэ удаагийнх хамгийн том гэж хэлж болохоор хэмжээнд болж.
2025-09-03

Татварын ачааллыг бууруулах Ерөнхий сайдын тактик

Г .Занданшатарын Засгийн газар ирэх оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг энэ сарын 1-нд УИХ-д өргөн барьсан. Харин өчигдөр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Төсвийн тухай хуулиа олон нийтэд тайлбарлаж, холбогдох мэдээллийг өгсөн юм.
2025-09-03

Охидын эрүүл мэнд байдаг л нэг статистик болжээ

Охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал бүх цаг үед л олны сэтгэлийг эм¬зэглүүлдэг сэдэв байсаар ирсэн. Одоо ч тийм гээд хэлчихвэл гүтгэсэн болох гээд байна л даа. Учир нь сүүлийн жилүүдэд албаныхан ч, ард иргэд ч тэр, охидын хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварын талаар анхаарч, түүний шалтгаан нөхцөлийг тодруулах гэхээсээ нийгэмд тохиолдол гарах бүрд “дэвж, буухаас” хэтрэхээ байсан нь үнэн. Хамгаалаад, эсвэл хардаад байгаа нь ч мэдэгдэхгүй харааж, ерөөх нь энүүхэнд болсон.
2025-09-02

“Туул” рестораныг үгүй болгож, дөрвөн одтой зочид буудал барина гэв үү

Улаанбаатар хотын хөгжлийн, тэр дундаа барилга, архитектурын түүхийг харуулах нэг объект бол хуучны “Туул” ресторан. Дэлхийн II дайны дараах жилүүдэд монгол барилгачид барьж ашиглалтад оруулсан гэдэг.
2025-09-01

О.Цогтгэрэлд АН-ын жолоог атгуулав

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) Төрийн ордонд өчигдөр ээлжит бусаар дахин хуралдаж, намын даргын сонгуулиа хийлээ. Тус намын шинэ даргыг тодруулах үйл явцыг өнгөрсөн долоо хоногийн турш улс орон даяар ажиглаж, горилогчид болон албан ёсны нэр дэвшигчдийг нийтээр шүүн хэлэлцэв.
2025-09-01

Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг дэмжих “халамжийн бодлого” байгаа оносонгүй

Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг дэмжих “халамжийн бодлого” байгаа оносонгүй
2025-08-29

Татварын хуулийн шинэ төсөл ба иргэдийн хожил юу вэ

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш Татварын багц хуулийг дөрөв дэх удаагаа өөрчлөхөөр хэлэлцэж байна. Эхнийх нь биднийг зах зээлд хөлөө олох гэж тэмтэрч, бүдэрч, суралцаж байх үед, тухайн нийгмийнхээ сэтгэл зүйд тааруулж хийсэн татварын нэмэлт, өөрчлөлт байв. Харин 2019 онд хийсэн татварын өөрчлөлт бол ЖДҮ-ийг дэмжихэд чиглэсэн байдаг.
2025-08-28

Орон сууцын санхүүжилтийн тусгай банк байгуулах нь шийдэл үү, чөдөр үү

Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Г.Занданшатар УИХ-ын чуулганы индрээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тусгай банк байгуулна гэж зарласан.
2025-08-26

“Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийнхан тушаасан 6.9 тэрбумын татвараа төрөөс буцааж авах ёстой юу

Эзэн Чингис хаан “Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй” хэмээжээ. Энэ үгийг өнөө цагийн татварын байгууллага уриа болгон ашигласаар ирсэн. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд ч “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргийг ёсчлон биелүүлэх учиртай” хэмээн заасан.
2025-08-25

Зургаан он, есөн тендер дамжиж 163.3 тэрбумын "үнэд хүрсэн" барилга

Төсөв хөрөнгө, болгоё, бүтээе гэсэн чинхүү эрмэлзэл, нарийн төлөвлөлт, хяналт, удирдлага, нөлөө бүхий байгууллага, албан тушаалтны дэмжлэг байхад томоохон бүтээн байгуулалтын ажлыг Монголд богино хугацаанд саадгүй дуусгаж болдгийн тод жишээ нь  “Чингис хаан” үндэсний музейн барилга юм.
2025-08-22

Намын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийн сонгууль хамаарна

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намууд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, энэ онд багтаан Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гуравдагч хүчний намууд он гарснаас эхлэн материалаа хүргүүлж буй ч олон удаа буцаагдсан. Тиймээс зарим нь “АН, МАН-ыг харзнаад байна. Тэд шийдвэрээ гаргасны дараа л дахин хандъя” гэсэн байр суурьтай байв. Тэгвэл бие биеэ тандан хүлээзнэж, хөшигний ард тохиролцоогоо хийж байсан дээрх хоёр намынхан хөдөлгөөнд орж эхэлжээ.
2025-08-22

Гурван ээлжийг хална гэсэн амлалтдаа Боловсролын яамныхан хүрсэнгүй

Өнөө, маргаашгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад манай боловсролын байгууллагуудын бэлтгэл ажил зуун задгай, жаран хагархай. Сайд дарга нар ч энэ намар анх удаа л сургууль, цэцэрлэгт хүүхдүүд элсүүлэх гэж байгаа аятай түмэн зовлон, мянган шалтгаан тоочсоор.
2025-08-22

Сөөм урагшлаад, төө ухарсан Монголын аялал жуулчлал

Өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 809 мянган жуулчин хүлээж авсандаа баярлаж хөөрч байсан Монголын аялал жуулчлалын салбарынхан өнөө жил хий нь гарсан гүзээ шиг шалчийтлаа нурмайжээ. Ердөө жилийн өмнө буюу 2024 оны наймдугаар сард гэхэд л 139.6 мянга гаруй жуулчин хүлээн авч, 19-23 хувийн өсөлт үзүүлэн аархаж байсан бол одоо хамгийн эрэлттэй байх ёстой үедээ ноднингийнхоос хоёр дахин бага буюу 73 мянган аялагчидтай сууж байна.
2025-08-21

Хямралаар халхавчилж “халаас тэмтрэх” бодлого

Засгийн газрын гишүүд, Эрчим хүчний реформын үндэсний хорооныхон “Эрчим хүчний салбарт нүүрлэсэн техникийн болон санхүүгийн хосолсон хямралыг даван туулахын тулд цахилгаан, дулааны тарифыг шинэчлэхээс аргагүй” хэмээн удтал ярьж, иргэд, олон нийтийг баахан талцуулсны эцэст өнгөрсөн оны аравдугаар сард эхний “реформ”-оо хийсэн. Тэр нь айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг хэрэглээний түвшнээс нь хамааран кВт/ цаг тутамд 30-85 хувиар нэмсэн шийдвэр байсан юм.
2025-08-20