Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Монгол-Оросын бизнес форумд оролцов

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Москва хотноо болж буй Монгол-Оросын бизнес форумд оролцож, үг хэлжээ. Монголын талаас уг форумд 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим, Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цугласан байна. Хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах боломж нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр болохыг УИХ-ын дарга энэ үеэр тодотгов.
2026-02-13

Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна

Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13

Санал худалдан авахын эсрэг хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барина

АН-ын “4-11” мэдээллээр авлигын ин­дексээр Монгол Улс 10 байр ухарсантай холбоотой УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, тус намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв нар байр сууриа илэрхийлэв. Ийнхүү олон байр ухарсанд улс төр дэх мөнгөний нөлөө асар их байгаа нь нөлөөлжээ. Ж.Баярмаа гишүүн энэ талаар “Манай улс 33 онооноос 31 болж ухарсан.
2026-02-13

“УБ БҮК” компанийн ашиг 70 хувиар буурсан байна

Барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарт төмөр бетон хийц үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “УБ БҮК” компани 2025 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани 36.2 тэрбум төгрөгийн орлого олсон нь 2024 оныхоос 16.6 хувиар буурсан дүн болжээ. Үүнд барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт саарч, төслүүдийн хэрэгжилт удааширсан нь нөлөөлсөн гэнэ.
2026-02-13

Иргэдийн мэдээлэл авдаг гол эх сурвалж нь фэйсбүүк болжээ

Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй аж. Төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл байдлыг иж бүрнээр нь буюу нийт зургаан төрлийн судалгаагаар үнэлж, хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлох юм байна.
2026-02-13

Холбооны нисэхийн захиргааны IASA аудитаар Монгол Улс 2027 онд үнэлүүлнэ

АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USDA)-аас Монголын талд олгох буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, тус агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Томас Харди нар гарын үсэг зуржээ. Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд нисэхийн аюулгүй байдлын стандартын чиглэлээр нийт 2.6 сая ам.долларын өртөгтэй төсөл хэ­­рэгжүүлэх юм.
2026-02-13

Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
2026-02-13

Агаар бохирдуулагч тээврийн хэрэгслүүдийн яндангаас гарах утааг хэмжиж байна

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын авто замын хөдөл­гөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн яндангаас гарах хаягдал утаанд хэмжилт хийж байна. Уг хяналт шалгалтыг Байгаль орчны улсын хяналтын болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвийнхөн хамтран БОУАӨЯны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаар удирдамжийн дагуу гүйцэтгэж байгаа аж
2026-02-13

Амар мэндийн ерөөлтэй ахан дүүсийн баяр айсуй

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Цагаан сар дөхлөө. Эл баяраар монголчууд бид бэлгэтэй үгийг хэлэлцэн золгож, амар мэндээ мэдэлцэхдээ ч уран цэцнээр шүлэглэх нь бий. Тиймээс ч Цагаан сард зориулсан мэндчилгээний үг, шүлэг, ерөөл цөөнгүй байдаг. Тэдгээрээс болон их зохиолч Д.Нацагдоржийн “Хавар” шүлгийг багтаасан уран зохиолын буланг уншигчдадаа бэлтгэлээ. 
2026-02-12

Дарханы замын ажилд Хятадын компанийг оролцуулахын тулд хахууль өгсөн З.Буяннэмэхийг шалгаж дуусав 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг оролцуулах, улмаар туслан гүйцэтгэгчээр өөрийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг ажиллуулах боломжийг бүрдүүлэхийн тулд бусдад хахууль өгсөн З.Буяннэмэхийг нэмж шалгаж дуусжээ.
2026-02-12

Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа

БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33  настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
2026-02-12

Японд бодит цалингийн хэмжээ дөрвөн жил дараалан буурчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт хөдөлмөрийн хөлснийхөөс давсаар буй нь япончуудын амьжиргаа, бодит орлогод дарамт учруулж байна. Улмаар тус улсад бодит цалингийн хэмжээ өнгөрсөн онд дөрөв дэх жилдээ дараалан буурсан талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлжээ.
2026-02-12

Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо

Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
2026-02-12

Дорнод аймгийнхан өндөгний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болов

Дорнод аймгийнхан дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын мах, гурилын хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний 73.5, төмсний 64.6, цагаан идээний 49.3, хүнсний ногооны 24.6, гурилан бүтээгдэхүүний 28.8 хувийг хангадаг аж. Тэгвэл саяхнаас өндөгний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг болжээ. Тахианы цөөнгүй аж ахуй байдгаас “Нутгийн тус”ынхны нийлүүлдэг “Дорнод өндөг” хамгийн эрэлттэй нь аж. 10 мянган өндөглөгч тахиатай тус ферм сүүлийн жилүүдэд шинэ үүлдрийн өндөр ашиг шимт тахиа нутагшуулан тэжээх болсон байна.
2026-02-12

“Таваас дээш удаа ипотекийн зээл авсан нэг ч иргэн байхгүй”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр “Таваас дээш удаа ипотекийн зээл авсан 12 000 гаруй иргэн байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ нь ташаа ойлголт болохыг Монголын банкны холбооноос өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2013-2016 онд Монголбанк эх үүсвэрээр 1584 иргэн давхардуулж зээл авсан гэнэ. Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газар болон Төвбанкнаас санхүүж­­дэг хөнгөлөлттэй зээлийг нэг иргэн үндсэн зээлдэгчийн хувьд нэгээс дээш удаа авахыг хориглосон аж.
2026-02-12

Орос тамирчид Олимпын наадмаас дутахааргүй анхаарал татаж байна

Италид энэ сарын 6-нд нээлтээ хийсэн өвлийн XXV олимпын наадмын шилдгүүд тодорсоор буй энэ өдрүүдэд Оросын тамирчдыг тойрсон дуулиан, шуугиан олны анхаарлыг татах бас нэгэн сэдэв болов. ОХУ-ын 13 тамирчин энэ наадамд төвийг сахисан статустай оролцож буй. Юуны түрүүнд өрсөлдөх эрх авахын тулд орос тамирчид Орос, Украины дайныг дэмжихгүй байх, Оросын тагнуулын алба болон армитай ямар ч холбоогүй гэдгээ нотлох шаардлагатай тулгарсан.
2026-02-12

Цагаан сараар тогны хязгаарлалт хийхгүй байхыг сайд Б.Чойжилсүрэнд даалгалаа

Засгийн газрын өчигдрийн /2026.02.11/ нэгдсэн хуралдаанаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Улаан морин” буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн болон нийтийн үйлчилгээний тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 
2026-02-12

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай XI тайлан илтгэлийг боловсруулж дууслаа

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай XI тайлан илтгэлийг боловсруулж дууссан бөгөөд ирэх 4-5 дугаар сард Засгийн газарт танилцуулна гэдгээ ГБХНХЯ-наас мэдээллээ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын үзэл санаа, хамрах хүрээ, ач холбогдлыг тэдний сонгох, сонгогдох эрх ба улс төр, олон нийтийн амьдралд оролцож буй байдлаар нь үнэлж дүгнэдэг.
2026-02-12