Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Прокурорын туслах ажилтанд хахууль өгч хэрэг нээлгэхийг санаархсан иргэн хэн байв

Нийслэлийн нэг дүүргийн Прокурорын газрын туслах ажилтанд хахууль өгч, гэмгүй хүнд хэрэг нээлгэхээр болсон үйлдлийг хууль сахиулах байгууллагад шалгаж буй тухай хэд хэдэн эх сурвалж мэдээлэв.
2026-11-03

ХЭҮК-ын таван гишүүнийг олон нийтийн хяналтад, нээлттэйгээр сонгон шалгаруулах нь

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үйл явц болон холбогдох бусад асуудлаар УИХ-ын гишүүн Б.Тулга өчигдөр мэдээлэл өглөө.
2026-11-03

Судалгаа хийх компанийг хуурамч баримтаар шалгаруулсан ажилтнууд ял шийтгүүлэв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Судалгааны газрын дарга асан М.Доржпалам, Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Э.Бат-Эрдэнэ, Хүний нөөц, хуулийн ахлах мэргэжилтэн асан О.Сарангэрэл нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-11-03

Баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүртгэн нэгтгэж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна.
2026-11-03

Арьсан бүтээгдэхүүн худалдан авбал азтан болох нь

Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн, худалдааг “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, эх оронч худалдан авалтыг сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд энэ удаа 50 гаруй аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр, гар урлаачдын төлөөлөл оролцож байгаа аж.
2026-11-03

Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ

Сенегал улсын Дакар хотод үргэлжилж буй залуучуудын IV олимпын наадамд манайхаас спортын зургаан төрөлд 10 тамирчин улсаа төлөөлөн оролцож байна. Ирэх сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд эрэгтэйчүүдээс жүдо бөхийн 55 кг-ын жинд өсвөр үеийнхний УАШТ-ий алт, мөнгөн медальт Т.Төгсхүслэн дасгалжуулагч Б. Баттөмөрийн удирдлагад хагас шигшээд Хорватын Йона Зворцтой хүч сорьж, нэмэлт цагт ялагдав.
2026-11-03

Цоохор ирвэс түүхэн тархацдаа эргэн нутагшсаныг тогтоов

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааныхантай хамтран цоохор ирвэсийн амьдрах орчны судалгаа хийснээр “уулын эзэн” түүхэн тархацдаа идээшлэн нутаглаж эхэлснийг тогтоон, баримтжуулжээ.
2026-11-03

Өсвөр үеийнхэнд зориулсан Бэлгийн боловсролын төв нээв

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийнхэн Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны санхүүжилтээр Говь-Алтай аймагт Бэлгийн боловсролын төв нээжээ. Тус нийгэмлэгээс байгуулсан энэхүү дөрөв дэх төв нь зөвхөн сургалт зохион байгуулж, мэдээлэл түгээх бус, хүүхэд, өсвөр үе, залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар боловсрол олгохоос гадна энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эргэлзээгээ тайлж, шинжлэх ухаанд суурилсан зөв мэдээлэл авах аюулгүй, чөлөөтэй орон зай нь байна гэдгийг албаныхан онцоллоо.
2026-11-03

Туркийн дөрвөн мужид үерийн аюул нүүрлэж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Турк улсад аравдугаар сарын дунд үеэс хойш хүчтэй аадар бороо орж, үер, хөрс гулгах зэрэг байгалийн гамшиг шил дараалан тохиосноос үүдэн хэд хэдэн бүс нутагт их хэмжээний хохирол учруулаад байна. Тус улсын Цаг уурын ерөнхий газраас энэ сарын 1-нд Измир, Айдын, Мугла, Анталья мужид аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулж, үер буух болон хөрс гулгах эрсдэлээс сэрэмжлүүлжээ.
2026-11-03

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана гэв

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм. Форумд эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төлөөлөл, төрийн болон орон нутгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн түншүүд оролцож буй. 
2026-11-03

Төрийн хэвлэлийн албад эрх баригчдыг магтан дуулагч, алдааг нь хаацайлагч болсон гэв

УИХ дахь АН-ын бүлэг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа хэвлэлийн эрх чөлөө, байгаль орчны доройтол, Төвбанктай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцогчдын 91.6 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарыг бүлгийн дэд даргаар ажиллуулахаар болсноо мэдэгдэв.
2026-11-03

40-өөд улс иргэддээ 3-10 хоногийн хүнс, ус нөөцлөхийг зөвлөсөн байна

Иргэддээ 3-10 хоногийн хүнс, ус нөөцлөхийг зөвлөсөн улсын тоо өдгөө 40-д хүрээд байна. Тодруулбал, эдгээр орны Засгийн газрууд иргэддээ онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх удаан хадгалдаг хүнс, ундны ус, эм болон анхны тусламжийн хэрэгсэл, гар чийдэн, зайгаар ажилладаг радио, нөөц цэнэглэгч, бусад зайлшгүй шаардлагатай зүйлсийг гэртээ нөөцлөх зөвлөмж өгчээ. Үүнийгээ олон улсын геополитикийн хурцадмал байдал, байгалийн гамшиг, кибер халдлага болон дэд бүтцийн доголдлоос үүдэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбон тайлбарлажээ.
2026-11-03

М.Онон: Би тэр бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй, буруугүй гэдгээ нотолно

Өнгөрсөн амралтын өдөр З.М гэх эмэгтэй Төмөр замын газрын дарга "Надад 10 саяыг өгч хамт байна" гэх бичлэгийг нийтэлсэн. Үүнд нэр холбогдоод буй Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр БГД-ийн цагдаагийн хэлтсийн гадна мэдээлэл өгөв.
2026-11-03

Шатахууны “шаг” гаарч, барааны үнэ тэнгэрт хадав

Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. Өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй барааны үнэ ханш, нийлүүлэлтийг зохицуулж хүч хүрдэггүй нь үнэн. Тиймээс ч бензин түлшний үнэ тасралтгүй өсөж, өдгөө нийлүүлэлт ч хомсдон, дараалал үүссээр даруй 2-3 сар болов. Түүнчлэн уржигдраас шатахуун түгээх зарим станц Евро-92-ыг литрийг нь 5600 төгрөгөөр борлуулж, энгийн нь дууссан гэх болжээ. Дараалал ихтэй ч олгосоор байсан хамгийн хямд бензин АИ-92 дуусаж, тэрнээс 1500 гаруй төгрөгөөр ахиу үнэтэйг нь санал болгож буй хэрэг.
2026-11-03

 Алтны ханш 7.23 хувиар буурч, 3875 ам.долларт хүрэв

Олон улсын зах зээлд алтны ханш тасралтгүй буурсаар сүүлийн нэг жилийн хугацаанд түүхэн доод түвшиндээ хүрээд байна. Өдгөө олон улсад унц алтны ханш 3875-4010 ам.доллар байгаа нь сүүлийн нэг сард 7.23, энэ оны эхэн үеийнхээс даруй 26.9 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
2026-11-03

Агаарын бохирдлыг 2030 он гэхэд 55 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” ийн хугацаа дууссантай холбогдуулан УИХын 53 дугаар тогтоолоор агаарын бохирдлын эх үүсвэр бүрд жигд анхаарч, салбар хоорондын оролцоог хангасан урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Үүний хүрээнд “Агаарын бохирдлыг бууруулах 20262030 оны төлөвлөгөөний төсөл”ийг боловсруулж, өчигдөр олон нийтээр нээлттэй хэлэлцүүллээ. 
2026-11-03

Сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилт бодитоор хийх нь

Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад шинжлэх ухааны мэдлэгийг зөвхөн онолын түвшинд эзэмшүүлэх бус, туршилт, судалгааг бие даан болон багаар гүйцэтгэх боломж бүрдүүлэх зорилгоор “GERLAB engineering workshop”- ынхонтой хамтран ажиллахаар болсноо мэдээллээ. Ингэснээр шинжлэх ухааны 240 орчим туршилт, судалгааны контентын сан бүрдүүлж, гарын авлага боловсруулан, төрөлжсөн ахлах сургуулиудад тараах аж. Эхний ээлжид төрөлжсөн 35 ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаанд уг контентын санг нэвтрүүлэх зорилт тавьжээ.
2026-11-02

“Бяцхан эмч” хөтөлбөрийг орон нутгийн цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байна

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс 2023 оноос хойш хэрэгжүүлж буй “Бяцхан эмч” хөтөлбөрийн хүрээнд 2-5 насны хүүхдүүдэд эрүүл мэнд болон хүний эрхийн боловсрол олгож буй билээ.
2026-11-02