Бидний нүцгэн үнэн хийгээд үйлийн үрийн тойрог дахь бас бус зүйлсийн тухай
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Мөнх-Эрдэнийн кино шүүмжийг уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр урлаг, утга зохиолын салбарт ус, агаар шиг дутагдаж буй шүүмж судлалаар мэргэшсэн залуу судлаачдын нэг бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан томоохон уралдаануудад идэвхтэй оролцдог нэгэн юм. Б.Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлд МУИС-иас өнгөрсөн онд зохион байгуулсан “Утга зохиол, урлагийн шүүмж бичвэрийн улсын уралдаан”-д “Г.Аюурзанын фатализм” бүтээлээрээ дэд байр эзэлсэн.
2025-08-11
Сансарт атгалцсан гар салж, нийлсэн тухай түүх
Хагас зууны өмнө 1975 оны долоодугаар сарын 15-нд ЗХУ “Союз-19” сансрын хөлгөө хөөргөсөн юм. Хоёр хоногийн дараа уг хөлөг Америкийн “Аполлон”-той залгагдсан байдаг. Манай гаргийг хоёр лагерьт хуваасан хүйтэн дайн тэгэхэд хэдэн цаг мартагдсан гэдэг. Энэ нь ердөө л техникийн туршилт төдий биш, итгэл найдварын бэлгэ тэмдэг, хоёр ертөнцийн хоорондын гүүр, агааргүй орон зайд атгалцсан гар байсан юм.
2025-08-11
Монгол хүүхдүүд олон улсын хиймэл оюуны олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ
Олон улсын хиймэл оюуны II олимпиадад эх орноо төлөөлөн хоёр багийн найман сурагч оролцсоноос хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, дэлхийн 61 улсын 284 сурагч хоёр өдрийн турш машин сургалт, хиймэл оюуны зургаан бодлого бодож, оюун ухаанаа уралдуулан өрсөлджээ. Тэмцээний нийлбэр оноогоор “Эрхэт эрдэм” сургуулийн XII ангийн сурагч Ч.Ирмүүн, “Оюунлаг” сургуулийн XI ангийн сурагч С.Хангэрэл нар хүрэл медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн X ангийн сурагч Ү.Эрхэс тусгай байрт шалгарсан байна. Өнгөрсөн жил болсон, хиймэл оюуны анхдугаар олимпиадаас манай улсын сурагчид алт, хүрэл медаль хүртэж байв.
2025-08-11
Францад сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй ой, хээрийн түймэр гарав
Францын өмнөд хэсэг болох Окситани мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас өнгөрсөн бямба гарагт нэг иргэн нас барж, 25 хүн гэмтэж бэртсэний 19 нь гал сөнөөгч байв. Энэ нь сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй, томоохон хэмжээний гамшиг байсан аж.
2025-08-11
Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаав
Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто зам уул уурхайн тээвэрт талхлагдан эвдэрч, осол гарах нөхцөл үүсээд багагүй хугацаа өнгөрч буй. Харин тус замыг засаж эхэлсэн бөгөөд зарим хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулах болсныг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, А0201 дугаартай УлаанбаатарМандалговь чиглэлийн авто замын 198-203 км хоорондох хэсгийг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хаах гэнэ. Мөн 207-210 км-ийг нь энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хааж, түр замаар зорчуулах нь.
2025-08-11
Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ
Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, тус төслийг Хан-Уул дүүрэг БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ба үүний хүрээнд орчин үеийн хүлэмжийн аж ахуй, хүнсний хадгалалтын зоорь бүхий дэд бүтэц байгуулах аж.
2025-08-11
Долоодугаар сард хамгийн бага хур тунадас оржээ
Өнгөрсөн долоодугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 26, олон жилийн дунджаас 7.9 хувиар бага байжээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдолж буй 27 дахь бага тунадастай сар болж өнгөрснийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, долоодугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 0.6 хэмээр хүйтэн, олон жилийн дунджаас 1.1 хэмээр дулаан байжээ.
2025-08-10
Дэлхийн спортын наадамд Монголын есөн тамирчин өрсөлдөнө
“Хязгааргүй спортууд, хэмжээлшгүй гайхамшиг” уриатай Дэлхийн спортын наадам БНХАУ-ын Чэндү хотод өнөөдөр эхэлж байна. Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол уржигдар Биеийн тамир, спортын улсын хороонд болж, Төрийн далбааг гардуулан өгсөн юм.
2025-08-09
30 жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлөөс хүүхэд мэндэлжээ
АНУ-ын Охайо мужид 1994 оны тавдугаар сард хөлдөөсөн үр хөврөлөөс хүүхэд төрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 35 настай Линдси, 34 настай Тим Пирс нар хүүхэдтэй болохоор шийдэн, улмаар үр хөврөл суулгуулах үйлчилгээ санал болгодог Nightlight christian adoptions байгууллагын “Open hearts” хөтөлбөрт хамрагдсан байна.
2025-08-09
А.Ерөөлт, Б.Нарантуяа нар Австралид өрсөлдөх нь
Монголын хэйбол пүүл биллиардын УАШТ-ий насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер А.Ерөөлт, эмэгтэйчүүдийн ОУХМ Б.Нарантуяа тэргүүн байрт шалгарч, Австралийн Брисбэн хотод ирэх сарын 18-21-нд болох “Netball champion of champions” нээлттэй тэмцээнд оролцох эрхээ авав.
2025-08-09
Япон Улсад хэт халалт үргэлжилсээр байна
Япон Улсын 17 газар нутагт урьд хожид байгаагүйгээр хэт халалт бүртгэгдсэнийг цаг уурын газраас нь мэдээлэв. Тухайлбал, Ишихава мужийн Комацу хотод өнгөрөгч даваа гарагт 40.3 хэм хүрч халсан нь тухайн бүсийн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Түүнчлэн Тояама мужийн Тояама хотод 39.8, бусад 15 бүс нутагт 35-39 хэмийн хооронд хэлбэлзсэн аж.
2025-08-09
2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ
Олон улсын судлаачдаас бүрдэх баг 2000 жилийн турш Сибирийн мөнх цэвдэгт хадгалагдсан цогцсоос шивээснийх нь дүрсийг сэргээсэн байна. Тодруулбал, төмөр зэвсгийн үед амьдарч байсан эмэгтэйн шивээсийг технологийн тусламжтай сэргээсэн талаарх өгүүлэл “Antiquity” сэтгүүлд өнгөрсөн лхагва гарагт нийтлэгдсэн нь олны анхаарал татаад буй.
2025-08-09
Дэлхийн ур чадварын олимп БНХАУ-д болно
Ур чадварын олимп гэж нэрлэгддэг “WorldSkills competition” уралдаан ирэх оны есдүгээр сарын 22-27-нд БНХАУ-ын Шанхай хотод болох тов гарлаа. 48 дахь удаагаа зохион байгуулах гэж буй тус уралдаан дэлхийн 89 улсыг эгнээндээ нэгтгээд байна.
2025-08-08
Хөрсний замгийг нөхөн сэргээлтэд ашиглах туршилт хийж байна
Монгол, Японы байгаль орчны мэргэжилтнүүд хамтран доройтсон хөрсийг шинэ технологиор нөхөн сэргээх туршилт хийж байна. Тодруулбал, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Дэлхийн хойч ирээдүйд чиглэсэн хамтын бүтээн байгуулалт” төслийн хүрээнд хоёр орны байгаль орчны мэргэжилтэн, судлаачид BSC буюу хөрсний замгаар доройтсон газрыг нөхөн сэргээх туршилтыг Төв аймгийн Сэргэлэн, Өмнөговийн Цогтцэций сумд хийж эхэлсэн аж.
2025-08-08
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулахаар 21 орны 43 баг санал ирүүллээ
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 орны 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ. Долоодугаар сарын 3-наас наймдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулсан уг тендерт оролцохоор бүртгэлээ баталгаажуулсан улс орнуудын дотор Азийн найм, Европын ес, Хойд Америкийн гурав, Австралийн нэг улс тус тус багтсан гэнэ.
2025-08-08