Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 орны 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ. Долоодугаар сарын 3-наас наймдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулсан уг тендерт оролцохоор бүртгэлээ баталгаажуулсан улс орнуудын дотор Азийн найм, Европын ес, Хойд Америкийн гурав, Австралийн нэг улс тус тус багтсан гэнэ.
Нийслэлийн шинэ дагуул хот гэгдэх Хүннү нь засаг захиргааны байгууллагуудыг шинээр төвлөрүүлэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, их, дээд сургуулиудын цогцолборыг бүрдүүлэх, технологийн хөгжил, инновацыг дэмжих, тээвэр, ложистикийн нэгдсэн төвийн чиг үүрэг бүхий цогц бүтээн байгуулалт болох төлөвлөгөөтэй. Тус хотын хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, нүүрстөрөгч бага ялгаруулах, орон зайн оновчтой төлөвлөлттэй байхаар зорьж буй аж.
Д.Сэлэнгэ