Малчин эмэгтэйчүүдийг дэмжих замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулна
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”- ийн нээлтийг өчигдөр Улаанбаатарт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг, туршлагыг өвлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайллыг тодотгох зорилготой арга хэмжээ юм.
2026-03-13
Мопед, сурроны импорт 10 дахин өсөж, 4.7 сая ам.доллароос давав
Манай улсад ялангуяа нийслэлд цахилгаан моторт болон туслах хөдөлгүүртэй мопед, унадаг дугуй олширч, түүгээр замын хөдөлгөөнд оролцогчдын тоо өссөн. Улмаар мотортой унадаг дугуй, мопед зэргийн худалдан авалт сүүлийн гурван жилд 10 дахин нэмэгдсэн байна.
2026-03-13
Ж.Хунан: 14 нас хүрсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай
Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэл өгөв. Тус комиссын гишүүн Ж.Хунан “Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах зургаан зөвлөмжийг Боловсролын сайдад хүргүүлсэн, үүний биелэлтийг гуравдугаар сарын 30-ны дотор ХЭҮК-т тайлагнах үүрэгтэй. 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж, салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхаар зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй байна.
2026-03-13
Монголд энэ онд болох олон улс, тив, дэлхийн тэмцээнүүд
Биеийн тамир спортын хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг Засгийн газар баталдаг. 2026 онд тэмцээн зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээн санал болгосноос хоёр шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох дөрөв, дэлхийн чансаа тогтоох болон “Дэлхийн цом”-ын эрх олгох тус бүр нэг нийт зургаан тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахаар төлөвлөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.
2026-03-12
Залуус ялав
Непалд парламентын сонгууль болж Төлөөлөгчдийн танхимын 275 гишүүнээ сонголоо. Үндэсний тусгаар тогтнолын нам сонгуульд илт давуу байдлаар ялж таван сая орчим хүний санал аван мандатын 48 хувь буюу 180 суудалтай болсон байна. Нийслэл Катманду хотын захирагч асан 35 настай Балендра Шах (Бален ч гэдэг) Засгийн газрыг тэргүүлэх нь нэгэнт тодорхой боллоо.
2026-03-12
Гутайн даваа-Хөмүүл голын эх болон Онон-Балжийн голдирол өөрчилсөн зөрчил илрүүлжээ
Байгаль орчны улсын хяналтын газраас Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 2-8-нд ажиллаж, өнгөрсөн оны хяналт шалгалтын үр дүн, үнэлгээнд үзлэг хийж, холбогдох журмын хэрэгжилтийг дүгнэжээ. Тухайлбал, Сүхбаатар аймаг дахь Дарьгангын байгалийн цогцолбор газар, Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдол, ширгэлтээс сэргийлэх, усны урсац, тэжээлийг нэмэгдүүлэх төслийн үйл явцтай танилцсан байна.
2026-03-12
Эмийн бүртгэл, импортын мэдээллийг цахим системд байршуулна
Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц, шийдлийн талаарх зөвлөгөөн Эрүүл мэндийн яаманд боллоо. Эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг “и-баримт” аппликэйшнд холбон хөгжүүлж, 2200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулсан.
2026-03-12
“Шинэсаран” түр хамгаалах байрыг ашиглалтад орууллаа
Цагдаагийн ерөнхий газрын харьяа түр хамгаалах байрыг уржигдар ашиглалтад орууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд зориулсан тус байрыг олон улсын жишигт нийцүүлэн барьсан бөгөөд нийт 63 өрөөтэй, нэг дор 40 хүнийг нас, хүйс, харьяалал хамаарахгүй хүлээн авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, нялх, бага насны хүүхдэд зориулсан ор, тоглоом, хичээлийн ширээ, сандал самбар зэргийг байршуулжээ.
2026-03-12
Насанд хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар олон нийтийн сүлжээг 16 нас хүрээгүй хүүхэд ашиглах, тэдний цахим хаягийг бүртгэхийг хуулиар хязгаарлах тухай байв. Дэлхийн цөөнгүй улс насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээний зарим платформ ашиглахыг хориглож, үүнийгээ ч албан ёсоор хуульчлаад буй. Харин манайх сүүлийн жил гаруйн хугацаанд ингэж ярьсан ч хараахан ажил хэрэг болгоогүй л байна.
2026-03-12
ХАВИ: Месси яагаад “Барса”-д буцаж ирээгүй вэ
“Барселона” багийн домогт тоглогч- дын нэг төдийгүй тус багийг дасгалжуулж байсан Хави саяхан Испанийн “La Vanguardia” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр “Барса”-гийн ерөнхийлөгч Х.Лапортагийн гол өрсөлдөгч В.Фонтаг 2020 оноос хойш дэмжиж буй юм. Сонирхуулахад, тус багийн ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болно. Уг ярилцлагын зарим сонирхолтой хэсгээс хүргэе.
2026-03-11
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.331 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11650, орон нутагт 2676 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 11-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
2026-03-11