Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замыг хамтран барих тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, түүнд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. Талууд тус боомтын галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч ирсэн. Гэвч улс хоорондын ачаа тээвэрлэлтийн хэмжээ тус хоёр хилийн өртөөдийн бүрэн хүчин чадлыг давж, өсөлтийг хязгаарлах болсон. 2025 онд боомтоор хоногт дунджаар өргөн царигийн төмөр замаар 16, нарийн царигаар 7-8 галт тэрэг солилцож, нийт 15.5 сая тонн ачаа нэвтрүүлжээ. Тиймээс Замын-ҮүдЭрээний хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хил дамнасан нарийн царигтай хоёр дахь замын гарцыг нэн даруй барих шаардлагатай болсон аж.