ЦХИХХЯ-наас “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл ” хэрэгжүүлэх болсноо зарлав. Төслийг ЖАЙКА олон улсын бай гууллагын техни кийн туслалцааны дэмжлэгтэйгээр Мэ дээлэл технологийн үндэсний парк, Япон Улсын “Делойте томацу”-тай хамтран хэрэгжүүлэх аж. Үүний хүрээнд үндсэн таван чиглэлд дэд төсөл хэрэгжүүлэх гэнэ . Тодруулбал, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, монгол компаниудын олон улсын зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх , гарааны бизнесийг дэмжих , нээлттэй болон их өгөгдөл , хиймэл оюуныг нэвтрүүлэхэд бод логын дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Төслийг Мэдээлэл технологийн үндэсний паркт энэ сарын 19-нд нээх бөгөөд дээрх үндсэн таван чиглэлд хамтран ажиллах , нэг санаа, зорилго бүхий дэд ажлын хэсэгт нэгдэх сонирхолтой төр , хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг энэхүү арга хэмжээнд нээлттэй оролцуулах юм байна. Дэд ажлын хэсгийн гишүүн болсноор тухайн салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх , нэгдсэн байдлаар асуудлаа шийд вэрлүүлэх боломжтой аж.
О.Ундрах