Монгол нүүдлийг ЮНЕСКО-д бүртгэлээ
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо хуралдаж байна. Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэлээ. Монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
2024-12-07
“E-Kids” аппликэйшнийг хэрэглэгчийн тоо 32 мянгад хүрэв
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongоlia”-гийн хүүхэд хамгааллын “E-Kids” аппликэйшнийг хэрэглэгчийн тоо 32 159 болсныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлэв. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлыг хянах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тус цэс тусалж буй аж.
2024-12-06
Бага ангийн 33 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлжээ
Энэ нь сургалтын хөтөлбөр, суралцахуйн явц, үр дүнтэй холбоотой мэдээллийг цахим технологи ашиглан богино хугацаанд цуглуулах, багшийн ажлын ачааллыг бууруулах, арга зүйгээ төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх цогц системтэй гэнэ.
2024-12-06
Ариун цэврийн өрөөг соёлтой ашиглая
Хүмүүс өдөрт дунджаар 20-30 минутыг угаалгын өрөөнд өнгөрүүлдэг гэх олон улсын судалгааны дүн байдаг. Тиймээс ариун цэврийн өрөө тав тухтай, цэвэрхэн, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Гэтэл манай нийслэлд бие засах соёл гэдэг зүйл огт алга. Ялангуяа нийтийн үйлчилгээний байгууллагуудад бие засах соёл үгүйлэгдэж байгааг бид өдөр тутамдаа хардаг. Эл асуудлыг цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбон тайлбарлахаас гадна олон нийтийн ухамсартай хамааруулсан ч болохоор.
2024-12-06
“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид”-ийн үзэл санаа, үг сургаалыг дурсав
“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд болж буй энэхүү хурлаар түүний намтар, ажлын замнал, үзэл санаа, үг сургаалыг дурдан, оролцож, батлуулсан хуулиудыг нь одоо ч мөрдөж байгааг онцлов.
2024-12-06
Улс төрчдийн үгэнд бүү итгэ
Хэлсэн ярьснаасаа үргэлж булзан нялзаж байдаг, хуудуутай улс төрчдийн үйлдэл хэрээс хэтэрлээ. Иймд тэдний үгэнд хашир хянамгай хандаж, худал яриа, хоосон амлалт, дүр эсгэсэн анхаарал халамжаас нь татгалзаж, ам руу нь алгадъя. Үгүй бол тэд иргэд, олон нийт, сонгогчдыг дорд үзэж, төрийн албыг юу ч хийж, яаж ч авирлаж болдог үнэ хүндгүй газар мэт харагдуулж, тархи угаалтын “кампанит ажил”-ыг туйлд нь хүргэх нь. Энэ бүхний үр дүнд хамгийн их хохирох нь иргэд, олон нийт. Цаашлаад улсын ирээдүйн хөгжил, үндэсний эрх ашигт ч хэмжээлж баршгүй хор хохиролтой. Тиймээс улс төрчдийн үгэнд бүү итгэ гэж хичээнгүйлэн захья, онцгойлон хүсье. Бас хэрсүү, хянамгай байхыг шаардаж байна.
2024-12-06
Утааны эсрэг онц байдал зарлахыг шаардлаа
Агаарын бохирдол хэрээс хэтэрч, Улаанбаатар утаагаараа дэлхийд тэргүүлэх болсонтой холбоотойгоор иргэдийн төлөөлөл өчигдөр төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа.
2024-12-06
МУИС цахим номын сантай боллоо
МУИС цахим номын сангаа өчигдөр нээлээ. Энэхүү цахим номын сан нь олон улсын жишигт нийцсэн, Монголдоо анхдагч гэдгээрээ онцлогтой. Цахим номын сантай болсноор орон зайнаас үл хамааран мэдээллийг шуурхай хүлээн авах боломж бүрдэхийг тус сургуулийн удирдлагууд онцолжээ.
2024-12-05