Уурхайн 800 хүнээс хоолны халдварт өвчин илэрлээ
Сүүлийн дэгдэлт 4-р сарын 8-нд бүртгэгдсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-аад уурхайн ажилтан өртсөн ба 4-р сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.
2025-04-15
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв.
2025-04-15
Тийм, бид цуут “ЦАГАРИГИЙНХАН”
2002 оны хоёрдугаар сар. АНУ-ын Солт лэйк хот. “Өнөөдөр” сониноос и-мэйл ирж. “Цагаригийн тэр нөхөрт хэл. Бөөн дуулиан болоод байгаа наад олимпынхоо талаар нийтлэл бичиж өнөөдөр ирүүл. Нэгдүгээр нүүрнээс эхлүүлнэ” гэж Ц.Балдорж эрхлэгч чамд үүрэг өглөө гэсэн байв. Урьд нь “Өнөөдөр” сонины эхний нүүрт байтугай сүүлийн нүүрт ч материалаа гаргаж үзээгүй болохоор ихэд цочин хүлээж авав.
2025-04-15
М.Чимгүүндарийг “Хүлэг баатар” одонгоор шагнажээ
Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус орны үндэсний гавьяаны “Хүлэг баатар” одонгоор шагнажээ.
2025-04-15
Нийслэлд 24 хэм дулаан байна
15-нд ихэнх нутгаар дулаан, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-04-15
“Цаг уурч” оюутнуудыг дэмжинэ
Ус, цаг уурын чиглэлээр суралцах залуусын тоо жилээс жилд буурч буйг их, дээд сургуулиудын сүүлийн жилүүдийн элсэлт харуулдаг. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхим гэхэд энэ чиглэлээр суралцах оюутангүй болж, хөтөлбөр нь хаагдахад тулж байв.
2025-04-14
Олон улсын сансрын станцтай шууд холбогдлоо
Шинжлэхухаан, одонорондшимтэгсэд Сансар судлалын өдрийг тохиолдуулан Олон улсын сансрын станцад ажиллаж буй ОХУ-ын сансрын нисэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай “Аист глобал” телевизийн шууд эфирээр холбогдлоо.
2025-04-14