
Монголын Ардчилсан холбооноос гуравдугаар сарын 19-нд “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай жагсаал хийсэн. Уг жагсаалд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан оролцсон аж. Гэтэл түүнээс "коронавирусийн халдвар илэрсэн тул жагсаалд хамт оролцсон иргэд болон МоАНХ-ны гишүүд яаралтай шинжилгээнд хамрагдана уу гэж УОК-оос шуурхай мэдээлж байна" гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан байна.
ОБЕГ-ын олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Дуламсүрэнгээс уг асуудал нь үнэн эсэх талаар тодрууллаа. Тэрбээр, "УОК-ийн шуурхай штабаас иргэн Г.Баасанг коронавирусийн халдвар авсан гэж ямар нэгэн мэдээлэл гаргаагүй. Энэ нь худал мэдээлэл. Бид хувь хүний нэр, албан тушаал, хувийн мэдээллийг УОК зарладаггүй" гэх тайлбарыг өгөв.