Энэ онд манай улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16 000 мянгад төмс, 18.3 мянгад хүнсний ногоо гэхмэтээр нийт 633 000 га талбайд тариалалт хийхээр ажлаа эхлүүлсэн. Тэгвэл уржигдрын байдлаар 178.6 мянган га-д улаан буудай, 4.7 мянгад төмс, 3.4 мянгад хүнсний ногооны үрийг суулган, нийт 208.5 мянган га талбайд тариалалт хийснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Ингэснээр улаан буудайн тариалалт 57.1, төмснийх 29.6, малын тэжээл болон тосны ургамлын тариалалт дунджаар таван хувьд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнх тэй харьцуулахад улаан буудайн тариалалтын ажлын явц 3.8 мянган га-гаар буюу 39.1, төмснийх 46.1 хувиар илүү явж буй дүн аж. Харин малын тэжээлийн тариалалт 83.5 хувиар бага хийж байгаа гэнэ. Засгийн газрын баталсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх ажлын хүрээнд, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлийг аймгуудад өгч, хяналт тавин ажиллаж буйг салбарын яамнаас дурдлаа.
С.Дулам