Засгийн газар, ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагууд хамтран хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй салбарын сайд, яамдын удирдлага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон холбогдох талууд оролцож, хэлэлцээрийг албан ёсоор байгуулав.
Эл хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийн хамгааллын баталгааг бэхжүүлэх, түншлэлийг шинэ шатанд гаргах, цалин хөлсний бодлогыг боловсронгуй болгоход чиглэж буйгаараа онцлог. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах, ур чадвартай ажиллах хүчин бэлтгэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэж буй. Талууд тус хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, жил бүр дүгнэн, олон нийтэд мэдээлэх юм байна. Шинэ техник, технологи, цахим шилжилттэй холбоотойгоор дижитал хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн үр дагаврыг үнэлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийх нь.
Ташрамд, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд тогтмол баталсан бөгөөд нийт 11 удаа байгуулсан байна. Харин 2022 оноос эхлэн хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах болжээ.
Ч.Цэлмэг