
Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпын эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн болж, манай улсын тамирчид багаараа гуравдугаар байр эзэллээ. Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид эл тэмцээнээс алт, хүрэл тус бүр медаль хүртсэн амжилтаар 80 улсаас гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Тбилисийн Гранд Сламын сүүлийн өдөр манай улсаас гурван бөх хүч үзэхэд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана хүрэл медаль хүртэж, манай тамирчид багийн оноогоороо ийнхүү тэргүүлсэн юм. Тэрбээр хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны тамирчдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдаж, хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандреевийг хөмрөх мэхээр буулгаж, Их дуулга ангиллаас ээлжит медалиа гардсан юм. Ингэснээр тэрбээр чансаагаа 500 оноогоор ахиулж, олимпын чансаагаа нэгээр ахиулах боломжтой болж байна.
Манай улсаас -48 килограммын жинд М.Уранцэцэг, -73 кг-д Ц.Цогтбаатар нар алт, -66, -90 кг-д Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртсэн юм.