
Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт энэ сарын 26-нд 24-32 метрийн хурдтай, хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон дөрвөн айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын таван ширхэг бетон тулгуур багана унаж, 32 автомашины шил хагарсан тухай мэдээллийг 28-ны өдрийн 21.02 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан байна. Цахилгаан дамжуулах таван тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байгаа аж.