
БНСУ-ын Кёнги мужийн Шихин хотын нэгэн шар айргийн газрын тагтнаас гурван Монгол залуу унаж, нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь гар, хөл, толгойдоо хүнд бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Цагдаагийн газрынханд эл дуудлага өчигдөр оройн 00.30 цагт ирсэн бөгөөд эдгээр залуус тамхи татахаар шар айргийн газрын барилгын гуравдугаар давхрын тагтан дээр гарч, улмаар хашлага нь даалгүй, нурж унасан хэмээн эх сурвалжууд мэдээлж буй. Коронавирусийн халдварын улмаас БНСУ-д аж ахуйн нэгжийг 22.00 цагаас хойш үйлчилгээ үзүүлэхийг хязгаарласан ч эл шар айргийн газар тухайн дүрмийг зөрчиж, хэвийн ажиллаж байсан учир арга хэмжээ авахаар болсон гэнэ.
Эх сурвалж: MBC world