
ЭМЯ-наас дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан байна. Тодруулбал, цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжих саналыг УОК-т гарсан. Тэгвэл УОК хуралдаж уг саналыг дэмжлээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.
Уг хурлын дараагаар засгийн газар ээлжит бусаар худалдаж эцсийн шийдвэрийг гаргана гэж мэдээлж байсан боловч энэ лхагва гарагт хуралдахаар болжээ.