
Өнөөдөр гадаа 9 градус дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 90 дахь өдөр бөгөөд он дуусахад 275 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 градус дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 18. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеийг энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2850.00, зарах нь 2853.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 37.00, зарах нь 38.00, юанийн авах ханш 435.50, зарах нь 437.00, вонын авах нь 2.51, зарах нь 2.54 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын талаар цахимаар мэдээлнэ.
- Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
- 15.00 цагт "Улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчдэд "гомдож" болох уу" хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1146 онд Клирвагийн Бернард Вазелай дахь талбайд номлол хийж, загалмайтны аян дайн эхлүүлэх уриалга гаргав.
- 1657 онд Английн парламентийн гишүүд хамгаалагч Оливер кромвеллд титэм олгохыг хүссэн өргөдөл гаргаж байв.
- 1942 онд Кастилийн хатан хаан Изабелла, Аргоны хаан II Фердинанд нар еврейчүүдийг хаант улсаасаа хөөх "Альхамбра" зарлиг гаргаж байжээ.