Дорнод аймгийн Булган сумын “Нутгийн зөвлөл” болон “Оюутан залуучуудын холбоо”-ноос хамтран нутгийн уугуул, суугуул иргэдийн дунд сагсан бөмбөгийн мөн холын зайн шидэлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд Б. Соёлчхүү ахлагчтай баг I, Б. Хангайноров ахлагчтай баг II, Б. Аажимзориг ахлагчтай баг III байрыг тус тус эзэлсэн бол гурвын зайн шидэлтийн тэмцээнд Н. Түвшинтөгс, Б. Мөнхбадрах, Б. Энхмандах нар эхний байруудыг эзэллээ.
Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна хэмээн Булган сумын Нутгийн зөвлөлийн дарга Сангийн сайдын зөвлөх Д. Цогтбаатар хэлсэн юм.