Монгол Улс, Европын холбоотой байгуулах түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ саяхан Брюссель хотноо болов. Түүнд оролцсон Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос зарим зүйл тодруулав.
-Европын Холбоотой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэл цээр байгуулах нь манайд ямар ач тустай вэ?
Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)- ны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр (ТХАХ)-ийн хэлэлцээг албан ёсоор 2009 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо эхлүүлсэн бө гөөд эхний шатны хэлэлцээг Улаанбаатар хотод 2010 оны нэгдүгээр сард хийсэн юм. Энэхүү Хэлэлцээрээр Монгол Улс, Европын Холбооны харил цаа, хамтын ажиллагаа, ялангуяа хөдөө аж ахуй, аж үйлдвэр, мэдээллийн технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс Европын холбоотой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн II шатны хэлэлцээ Брюссель хотноо амжилттай болж өнгөрсөн. Манай улстай энэ Хэлэлцээрийг байгуулахыг ЕХ ихээхэн дэмжиж, ач холбогдол өгч байгаа. Хоёр тал аль аль нь Хэлэлцээрийг түргэн байгуулах сонирхолтой байгаа. Хэлэлцээний дараагийн шат ыг Улаанбаатар хотноо энэ оны тавдугаар сард хийж, Хэлэл цээрийг долдугаар сард үзэглэх зорил гоор чармайлт гарган ажиллахаар тохиролцлоо.
-Монгол Улс ЕХ хоёрын харилцааны талаар Та юу хэлмээр байна.
-Европын Комисс Монгол Улстай харилцах 2011-2013 оны Дунд хугацааны барим жаалсан хөтөлбөрөө баталж, Монгол Улсад дээрх хугацаанд нийт 15 сая еврогийн буцалтгүй тусламжийг хөдөө орон нутгийн иргэдийн хөгжил, ЕХ-ны стандарт, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэх зорилтыг дэмжих гэсэн хоёр чиглэлээр олгохоор шийдвэрлэснээ сая мэдэгдлээ. Мөн хэлэлцээний үеэр 2007-2010 оны Дунд хугацааны баримжаалсан хөтөлбөрийн санхүүжилтээс үлдсэн дөрвөн сая еврог жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд зарцуулахаар харилцан санал солилцсон. Европын Комиссоос хүнсний аюулгүй байдалд зориулж хоёр сая еврогийн төсөл хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ.
-Европын стан дартыг Монголд нэвтрүүлэх зорилтыг манай Засгийн газар тавиад байгаа. Энэ талаар сая ярив уу?
-Монгол Улсын Засгийн газрын тавьж буй энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа ЕХ илэрхийлсэн. Хэлэлцээний үеэр ЕХ-ны стандарт, хэм хэмжээ, шалгуур, нөхцөлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тусгай зүйлийг Хэлэлцээрт оруулах саналыг манай тал албан ёсоор тавьсан бөгөөд Европын Комисс саналыг нааштайгаар хүлээн авсан.