Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн нутагт нутаглаж байгаа малчин Б.Мөнхбаатарын хотонд дөрвөн ихэр хурга мэндэлжээ. Малчин Б.Мөнхбаатарынх 100 гаруй толгой малтай бөгөөд зудыг нэг ч малын хорогдолгүй давж чаджээ.
Дөрвөн ихэр төлийн эх нь цэвэр монгол үүлдрийн шар халзан хонь бөгөөд хоёр жил дараалан хоёр ихэр хурга гаргасан юм байна. Малчин Б.Мөнхбаатарынх 10-аад төл хүлээн аваад байгаа бөгөөд сумын Засаг дарга нь дөрвөн ихэр хурга төрсөнд ихэд бэлэгшээж байгаа гэнэ.