“Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын залуучууд АН-ын дэр гэдэх Ардчилсан залуу уудын холбоотой нэгдэх талаар ярьж эхэлжээ гэлцэх болов. Байгуулагдаад удаагүй ч тун эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрийн бус байгууллагыг 20 жилийн түүхтэй АН-ыг хоёр хуваасан гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнийхэн дунд сүүлийн үед эрчимжсэн.
Гэтэл залуучууд нь нэгдэхээр болсныг АНынхан мэдэхгүй байна. АНын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/- ны дэд ерөнхийлөгч Н.Хүрэлс үхээс энэ талаар тодрууллаа. -АЗХ нь улс төрийн намын дэргэдэх байгууллагын хувьд өөрийн гэсэн дүрэм журамтай, хамтын удирдлагын зарчмаар шийдвэр гаргадаг. Бид АХХны залуучуудын холбоотой нэгдэх талаар албан ёсны ямар ч шийдвэр гаргаагүй гэв.
АН-ын дэргэдэх АЗХны Удирдах зөвлөл нь 60 гишүүнтэй бөгөөд тэдний зарим нь АХХ-ны залуучуудын холбоог дэмжсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.