МАХН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар бага хурал хийх товоо тогтоосон байна. МАХН-ын бага хурал энэ сарын найманд хуралдахаар болжээ. Хуралдаанаар намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэдэд 1.5 сая төгрөгийг хэрхэн олгох талаар болон бусад асуудлыг хэлэлцэхээр болсон байна. МАХН бага хурлаа хийгээд их хурлаа хуралдуулах шаардлагагүй болсон гэж яригдаж байсан. Харин бага хурлын шийдвэрээс шалтгаалан их хурлаа хийх эсэхээ шийдэх юм байна.