Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн Сүхбаатарын талбайд улс төрийн суулт хийгээд нэг хонож байна. Тэдэн нэг гэр барих зөвшөөрөл л өгсөн байна. Урьд шөнө ямар нэгэн ноцтой зүйл гарсангүй тайван хоносон байна.
Тус суултыг зохион байгуулагчид цаашид нэмж гэр барих зөвшөөрөл авах хэрэгтэй байна. Учир нь хөдөө орон нутгаас тус жагсаалыг зорьж ирсэн оролцогчид нэг гэрт багтахгүйгээс хүйтэнд гадаа байснаар даарч хөрөх өвчин тусах аюултай хэмээн үзэж байна.
Мөн тэд УИХ, Засгийн газарт тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байна.