БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын “Тэмүүлэл” тэмцээн энэ сарын 28-30-нд болох аж. Спортын төв ордонд болох тус тэмцээнд 1993 оноос хойш төрсөн бөхчүүд охидын долоо, хөвгүүдийн 11 жинд аваргаа тодруулах юм. Сонирхуулахад тус сургуулийн чөөлөт бөхийн тамирчид ОХУ-д болсон олон улсын тэмцээнд багаараа тэргүүлж байсан билээ.