Одоогийн байдлаар нийт 8 хүн гэмтсэн байна. Тэд гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар Ховд, Архангай аймгаас ирсэн 3 хүн хүнд гэмтэл авснаас биеийн байдал тааруу байна.
Тус гэмт этгээдийг үйлдсэн этгээдийг цагдаагийн саатуулан шалгаж байна. Цагдаа нарын өгсөн мэдүүлгээр Машбат нь 1993 оноос хойш 70 гаруй удаа сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Тэрээр хамгийн сүүлд 4 сарын 5-нд эмчилгээ хийлгэж дуусаад эмнэлгээс гарсан байна. Түүнийг цаашид мэргэжлийн хүмүүс хэрэг хүлээж чадвартай эсэхийг шалгаж тогтооно хэмээн мэдэгдлээ.
Мэдээний видео хувилбарыг үзнэ үү