Цаг уясаж урин цаг өдрөөс өдөрт наашилж байхад орон нутагт байдал улам дордож эхлэв. Өвлийн турш орсон их цас хайлж шар усны үерийн аюул тулгарч, малын хорогдол ч нэмэгдэж байна. Өнгөрсөн онд манай улс 44 сая 23947 мал тоолуулжээ. Үүнээс одоогийн байдлаар улсын хэмжээнд 6.069.699 толгой мал хорогдсоны 533.648 нь бод, 5.536.051 нь бог байгаа юм.
Цаашид ч хорогдол үргэлжилнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 1990 он гарсаар улсын хэмжээнд хамгийн их буюу 9.1 сая толгой мал 2001-2002 оны зудад хорогдож байжээ.
