МАХН-ын дарга С.Баяр биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан намынхаа даргаас татгалзах өргөдлөө удирдах зөвлөлдөө өргөн барисан. Үүний дараа МАХН-ын Удирдах зөвлөл хуралджээ. Ийнхүү МАХН-ын удирдах зөвлөл дээрх өргөдлийг 11 дүгээр бага хуралдаа өргөн мэдүүлжээ.

Ингээд МАХН-ын 11-р бага хурлаар одоогийн МУ-ын Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын даргаар сонгохоор санал хураалт явуулснаас хуралдаанд оролцсон 194 гишүүн саналаа өгөхөд хүчинтэй 191 хуудас гарсан байна. Саналын хуудсыг тоолж дүнг гаргахад С.Батболдын төлөө бүгд санал өгсөн байжээ.
Ийнхүү МАХН-ын шинэ даргаар МУ-ын ерөнхий сайд С.Батболд сонгогдсон байна.