Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлагчид Сүхбаатар дүүргийн эмнэлэгт очиж нарийн шинжилгээнд хамрагдаж эмчийн хяналтад орсон байна. Нийт долоон хүн үзүүлснээс 3 хүний бие нь тааруу гэсэн дүнтэй гарсан тул эмч нар өлсгөлөн зарлахыг нь хориглсон байна. Гэвч тэд эмч нарын хоригийг үл тоож эрүүл мэндээ золиослон байж өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.
АНАТХ-ны тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, Б.Лхагважав, Л.Цог, Д.Нинж, н.Болд, н.Ганбаатар зэрэг долоон хүн одоогийн байдлаар өлсгөлөн зарлахаар болсон байна.
Эмч нарт үзүүлж нарийн шинжилгээнд орж эмчийн хяналтанд орсон цагаас эхлэн өлсгөлөн зарласан хугацааг тооцдог юм байна. Гэвч тэд өчигдрөөс эхлэн өлсөж эхэлсэн гэдгээ мэдэгдэж байлаа.