Амлалт нэхэх ард түмний холбоо, Миний монголын газар шороо, Тусгаар тогтнол эвсэл, Үндэсний соёмбо хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “Хувьсгалт тэмцэл” энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байна.
Учир нь тэдний УИХ-ыг тараах тухай шаардлагыг эрх баригчид хүлээн авах боломжгүй гэсэн хариултыг 72 цагийн дараа буюу 8-ны өдөр хүргүүлсэн билээ. Энэ хариултыг зохион байгуулагчдын зүгээс хүлээж авах боломжгүй гэж үзсэн учир тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж , АНАТХ-ны тэргүүн Д. Батцогтоор ахлуулсан нэр бүхий 7 хүн улстөрийн өлсгөлөн зарлаад эдүгээ 100 гаруй цаг суугаад байна.
Тэд нэмж 3-4 гэр барих зөвшөөрөл олгохыг хотын удирдлагуудаас шаардаж байна.