2008 оноос хойш сураг алдарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианаар гэнэт гарч ирлээ. “Архинд орсон гэнэ, намынхаа тамгыг аваад зугтсан гэнэ” хэмээн нэг хэсэг шар мэдээний баатар болж асан Б.Эрдэнэбат гэнэт ийнхүү гарч ирснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэгэн содон үзэгдэл болов. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжих ёслолд “Эх орон” намаа төлөөлөн гэгээн дүрээрээ малилзтал оролцсон нь Б.Эрдэнэбатыг улс төрд “амьд” байгааг зарлалаа.
Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн намуудын хувьд явцуу хүрээнд болдог. Парламентад суудалгүй жижиг намуудын хувьд амьсгаатай байгаагаа зарлах ганц боломж нь аль нэг том намыг дэмжиж оролцох. Ингэснээр дэмжсэн намынхандаа санал нэмэрлээд гавьдаггүй ч намын дарга нарын хувьд ийнх үү тоогдох нь том боломж. Тиймдээ ч сураг нь тасарч мартагдах шахсан жижиг намын дарга нар дэмжсэн намынх нь нэр дэвшигч Ерөнхийл өгчөөр сонгогдвол ямар нэгэн байдлаар хувь хүртдэг нь нууц биш. Энэ ньулс төрийн нам гэх сүржиннэртэй ч даргаас өөр гишүүнгүй, аппаратын гэх хэдхэн хүнээс өөр гишүүн байтугай дэмжигч ч үгүй мартагдсан намуудыг олон нийтэд сануулдаг. Энэ сонгуульд “Эх орон” намаас гадна БНН, МҮАН, ИЗНН- ынхан Ц.Элбэгдоржийг дэмжиж буй.
ИЗНН-ын хувьд Ерөнхийл өгчийн бүх сонгуулиудад АН-аас нэр дэвшигчийг дэмжсэн. 2000 оноос хойш Парламентад тасралтгүй суудал авсан ч, хэзээ ч Ерөнхийл өгчид бие даан нэр дэвш үүлж байгаагүй. Тиймдээ энэ намыг бие даасан улс төрийн хүчин гэхээсээ илүүтэй Парламентыг олон намын төл өөлөлтэй мэт харагдуулах үүрэгтэй “гурав дахь” нам хэмээн үздэг ажиглагчид бий. Ийм нам энэ удаад ч АН-ыг дэмжсэн нь түшиг тулгуургүй бүсгүй хүн наашаа гэсэн болгонд тал алдалг үй нөмөр нөөлөгт нь амар тайван байхыг хүсдэгтэй адилхан, болох л ёстой сонголт байсан.
Харин нөгөө гурав буюу БНН, МҮАН, “Эх орон “намуудын хувьд Ц.Элбэгдоржийг дэмжиж буй нь гиш үүдийнх нь сонголт биш л болов уу. Харин намын гэхээсээ илүүтэй намын нэрээ хувийн компанийн лого шигээ ашигладаг дарга нэртэй хувь хүмүүсийн дэмжлэг гэж ойлгож болохоор. Учир нь дээрх намын дарга нар 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогчийн саналын чамлахааргүй хувийг авч байсан. Тиймдээ л МҮАН, БНН, “Эх орон” намын гиш үүд, дэмжигчид гэхээсээ илүү М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат гэдэг хувь хүмүүсийг дэмжигчид хэрэв одоо үлдсэн бол тэдний санал нь л Ц.Элбэгдоржид нэмэр болно гэж тооцоолсон болов уу.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2005 оны Ерөнхийл өгчийн сонгуулиар МАХН /одоогийн МАН/-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр сонгогчдын 53 хувийн саналаар гурав дахь Ерөнхийлөгч өөр сонгогдсон. Харин АН-аас нэр дэвшсэн М.Энхсайхан 20 хувь, “Эх орон” намын Б.Эрдэнэбат 13.9 БНН-ын Б.Жаргалсайхан 11.3 хувийн санал авч байлаа. Тиймээс тэдний 40 гаруй хувийн саналаас ядаж хэдэн хувь нь Ц.Элбэгдоржид ирнэ гэж АН-ынхан тооцолсон байх. Харамсалтай нь тэр үеийн улс төрийн нөхцөл байдал өнөөдөр 180 хэм эргэсэн. Сонгогчид МАН эсвэл АН гэсэн хоёр туйлаар сонголтоо хийх нь нэгэнт тодорхой болсон. Ийм үед М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нарын хувь хүмүүсийг дэмжих хүн байхгүй л болов уу. Тэгээд ч дээрх гурван намын дарга нар 2009 оны сонгуулиар сонгогчдоосоо өөрсдөө эхэлж урвасан. Тэр үед төр, засгийн эрхийг барьж асан МАХН буюу одоогийн МАН-аас хоёр дахиа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаярыг дэмжиж, хоёр нүүрээ харуулсан түүх одоо мартагдаагүй байна. Гэтэл өнөөдөр тэд мөн л эрх баригч болсон АН-ыг даган далдаганаж, хоёр дахиа нэр дэвшиж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлсэн нь улс төрийн биеэ үнэлэгчдийн үнэн нүүр царайг харуулав. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордгийг монголчууд андахгүй. МАН, АН-ын аль нь эрх баригч болно, тэр намаас нэр дэвшигч “Ерөнхийлөгч”-ийг дэмждэг нь жижиг намын улс төр, тэр тусмаа намын даргын ёс зүй мөн үү.
Хэвлэлийн шарласан хуудсыг сөхөж, 2009 оны Ерөнхийл өгчийн сонгуулиар аль нам хэнийг дэмжиж байсныг сонирхлоо. Тэр оны намар буюу 2009 оны 11 дүгээр сард М.Энхсайханы хэвлэлд өгс өн ярилцлага байна. М.Энхсайхан “Лидерийг хүлээн зөвш өөрөх тухай асуудал өөрөө маш чухал ойлголт юм. Ц.Элбэгдорж Ардчилсан намдаа лидер байх. Харин Н.Энхбаяр бол тэрний дэргэд Монголын лидер байх. Надад бол Ц.Элбэгдорж маань юу сонссон тэрийгээ хуулаад л ярьчихдаг, тэрнийхээ ар талд Монголын эрх ашигт нийцэж байна уу, Монголын уламжлалт соёлд таарч байна уу гэх мэт гүнзгий асуудлуудыг ор тас хаячихаад давхичихдаг асар том учир дутагдалтай хүн юм шиг харагддаг” хэмээн ярьж байжээ. Гэтэл өнөөдөр дөрвөн жилийн дараа “том дутагдалтай” гэж дүгнэсэн хүнээ дэмжиж буй нь МҮАН-ын сонголт уу, дарга М.Энхсайханы хувийн сонголт уу.
МҮАН уг нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-тай буюу Н.Энхбаярын намтай эвсэж сонгуульд оролцон, Парламентад суудалтай нам болсон. Энэ үүднээс нь харвал энэ нам нэг “малгай”- тай МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг дэмжих учиртай сан. М.Энхсайхан уг нь хувь хүнийхээ хүн чанар, улст өрчийнх өө зангаргийг бодсон ч эдүгээ ялтан болсон ч нэгэн цагт улс төрийн том түнш бас найз нь байсан Н.Энхбаярын намаас нэр дэвшсэн Н.Удвалыг бүх чадлаараа дэмжмээр. Гэтэл тэр эрх баригч АН-ыг сонгосон нь үнэнч зан уу, урваач шинж нь үү.
БНН-ын дарга, “Буян”- гийн Жаргалсайхан бас байна. Түүний өөрийнх нь хэлснээр БНН гишүүнгүй. Харин намын төв аппарат, удирдах зөвл өлд өө 50-иад хүнтэй.Энэх үн ч бас Н.Энхбаярыг нэгэн цагт мундаг явахад нь, телевизийн дэлгэцээр хэлэх үгээ олохг үй магтаж, Н.Энхбаярын төлөө саналаа өгөхийг уриалж байсан. Сар гаруйхны өмнө энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Мөнхийн өрс өлдөгч гэж спортод л байдаг. Улстөрд байх ёсгүй. 2009 оны сонгуулийн өмнө Н.Энхбаяр уулзаад, дэмжиж ажиллахыг хүссэн. Тэгээд л би тусалсан. Урьд нь Н.Багабанди гуай ч туслахыг хүсэхэд нь би дэмжиж байсан. Яагаад гэвэл тэд надад шударгаар санал тавьсан юм” хэмээн хэлжээ. Харин одоо АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихийг мөн л өглөө, оройгүй телевизээр уриалж байгаа. Б.Жаргалсайханы өөрийнх нь хэлснээр Ц.Элбэгдорж түүнийг туслахыг гоё гуйсан, эсвэл шударга санал тавьсан бололтой. Тэгээд тэр Ц.Элбэгдоржийг дэмжжээ.
Энэмэтчилэн намын дарга нэртэй хоёр нүүртэнгүүдийн биеэ үнэлдэг цаг нь Ерөнхийлөгчийн сонгууль болов. Энэ сонгуульд дээрх хүм үүс эрх баригч АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжлээ.
Харин 2017 оны Ерөнхийл өгчийн сонгуулиар аль намыг, хэнийг дэмжих нь тухайн үед хэн нь эрх мэдэлтэй болсноос шалтгаалах биз ээ.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ